Чамд л татагдсан
сэтгэл минь
Чин үнэнч юм
шүү
Чамайгаа гэсэн миний бодол
Чамлахааргүй юм шүү
Зүүдэнд минь чи
Зүүгээр хатгасан юм
Зүрхэнд минь чи
Зүүгээр хатгасан юм
Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн охин минь чи
Зөвхөн наддаа хүрээд ир
Зөрөөд өнгөрөх амьдралдаа
Зовлонд гутраад яах юм бэ
Хатуу энэ орчлонд
Хүн хайраар дутаж болохгүй
Халуун цогоороо хоёулаа
Хамаг бүхнийг хийцгээе
Наран мандаж
Мичид түгэхэд
Найрсагхан чи минь
Наддаа хүрээд ир
No comments:
Post a Comment