
Friday, June 14, 2013
Minii aporizm Tsag hugatsaa
Halin halin ongoroh ene zuiliin hoinoos
Magadgui zarim humuus hootsolddog
Harin heseg buleg zaluuchuud
Margaashiig toolon huleetsgeedeg
Uhaantai negen ni ashiglaj
Uudam huslee guitselduuldeg
Magadgui zarim humuus hootsolddog
Harin heseg buleg zaluuchuud
Margaashiig toolon huleetsgeedeg
Uhaantai negen ni ashiglaj
Uudam huslee guitselduuldeg
Saturday, June 8, 2013
Эх орон-миний төсөөллөөр(эсээ)
Уулсаар хүрээлсэн
толгодын дунд манай гэр бүл амьдардаг байлаа.Зуны аагим халуун үргэлжилсэн тэр нэгэн өдөр дүү маань
надаас “Эх орон гэж юу вэ? гэж асуулаа. Яагаад ч юм тэр чинь энэ гээд хэлж болохгүй.Түүнийг л “Эх орон”гээд хариулж чадсангүй.Уг нь хоёрхон үгнээс бүтсэн атлаа дэндүү олон зүйлийг нэг
дор агуулж байгаа юм шиг надад санагдлаа. Харин би одоо энэ асуултын хариултанд хэн
нэгэнд биш эх орон минь таньдаа өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнээсээ хариулах гэж
байна. Эх орон бидний зүрх сэтгэлээс эхэлнэ.Би ээжийнхээ хайрнаас нь ундарсан хайр билээ.Эхийн хайр гэдэг хамгийн энэрэнгүй юутай ч зүйрлэшгүй
нандин эрдэнэ юмаа.Эх орон намайг анх төрөхөд минь өлгийдөж авсан өрлөг эхээ гэж боддог. Яагаад вэ гэвэл бид өрлөг ээжийнхээ дэлгэсэн тэрлэг
дотор нь бас агуу хайран дотор нь хүн
болж бий болсон.Тийм учраас эх орон бол миний өрлөг эх .Өрлөг эхийн маань гоо үзэсгэлэн тун сайхан.Тэр нүүр царай нь мэнэнгийн тал шиг уудам.Нүд нь арван тавны үдэш гардаг ододтой адил. Зүрхний цохилт нь яг л Алтайн хүрхрээтэй төстэй.Амнаас нь гарч байгаа үг нь уртын дуу мэт аялгуулаг
бөлгөө.Намайг хайрласан хайр шиг тань байгаль ээжээ хайрлан
хамгаалах болно. “Миний монголын газар шорооноос
бурхан гуйсан ч бүү өг”гэдэг ардын зүйр
цэцэн үгийг тахин шүтэж бусдаас харамлана.Эх орон минь та унаад босох зоригийг минь өгдөг билээ.
Үргэлжийн мөнхөд гэрэлтэх гэрэл гэгээ та минь юм шүү.Цэрэг
эрсийн халуун амь зөвхөн таны төлөө л цохилдог.Эх орон таньдаа би сэтгэлийнхээ угаас өчлөө илэрхийлэн таныгаа хатан уулаа
гэж бодном.
Тэртээд харагдах
хатан уулыг минь
Тэнгэр минь бүрхэнэ
Гэвч би
ганцаардахгүй
Гэхдээ би
баярлахгүй
Тэр үед би
жаргалтай байсан
Тэгэхдээ би
гуниглахгүй
Үүрийн цолмон шиг
би гэрэлтэхгүй
Үүр шөнөөр би
сэлгүүцэхгүй
Хааяа би тэр үеээ
бодохдоо
Хан хэнтийн уулсыг
ширтэнэ
Хорвоо хэдий уужим
ч гэсэн
Хатан уулыг минь
багтааж чадахгүй юм даа
Хүн хэдий ухаантай
ч
Хайраас болж сохрох
юм даа
Уул минь надаас хол
байгаа ч гэсэн
Сэтгэл зүрхээрээ би
Санагалзах юм даа
Цаг хугацааны агшинд
хүмүүний оюун санаанд өөрчлөлт оржээ.Техник технологийн дэвшилд бүр мөсөн автах болжээ.Хэрвээ хүмүүний хөгжил дээд шатандаа хүрвэл бид өөрөө
өөрсдийгөө алга болгох буй.
Ядуурал
Янагхан ч гэсэн амьдрал
минь
Амьдралтай ч гэсэн эрх чөлөө
минь
Эрх чөлөөтэй ч гэсэн
ядуурал минь
Ядууралтай ч гэсэн
хөгжил минь ээ…
Хатан уул
Тэртээд харагдах хатан
уулыг минь
Тэнгэр минь бүрхэнэ
Гэвч би ганцаардахгүй
Гэхдээ би баярлахгүй
Тэр үед би жаргалтай
байсан
Тэгэхдээ би гуниглахгүй
Үүрийн цолмон шиг би
гэрэлтэхгүй
Үүр шөнөөр би
сэлгүүцэхгүй
Хааяа би тэр үеээ
бодохдоо
Хан хэнтийн уулсыг
ширтэнэ
Хорвоо хэдий уужим ч
гэсэн
Хатан уулыг минь багтааж
чадахгүй юм даа
Хүн хэдий ухаантай ч
Хайраас болж сохрох юм
даа
Уул минь надаас хол
байгаа ч гэсэн
Сэтгэл зүрхээрээ би
Санагалзах юм даа
Хайртдаа хэлэх үг
Би чамайгаа санасаар
Бодол дотроо амилуулсаар
Борхон зүрхэндээ тээсээр
Болзож байсан мөчөө
дурсаа л
Гэрэлт хорвоод чамайгаа
Ганцхан удаа
баярлуулахсан
Гал мэт дүрэлзэн асаж
Гайхамшгийг мэдрүүлэхсэн
Гэнэхэн чамайгаа
Газар дээр
Нэг ч удаа хуурч
байгаагүй юм шүү
Наддаа итгэ
Хайрт минь
Хоёул бүхнийг хийж
чаднаа…
Subscribe to:
Posts (Atom)